horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

post-img

10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 28-ныг хүртэл УЦУОШГ-аас ихэнх нутгаар хүйтэрч цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Хур тунадас: 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас🌨, цас орж🌨, цасан шуурга шуурна.

Салхи: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

0/1000