horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Цогтбаатар: Ийм паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ!

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн  байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хадгаламжийн даатгалын корпорацын даргаар ажилладаг. Үндэсний зөвлөлийн гишүүнээр нь СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал гэж хүн ажилладаг. Т.Цэрэнбадрал даргын эхнэр Канадад Элчин сайд хийдэг. Тэгэхээр Т.Цэрэнбадрал дарга ажлаа хийдэггүй, бараг Канадад амьдардаг.

Урсгал зардалдаа Сангийн яамныхан анхаардаг эсэхийг би мэдэхгүй. Хадгаламжийн даатгалын корпорацаас томилолт бичүүлээд, Канад руу явдаг. Ирэхээрээ ямар ч тайлан гаргадаггүй. Авгай хүүхэдтэйгээ уулзаад ирлээ гэлтэй нь биш.

СЗХ нь ББСБ-уудын хүүгийн асуудлыг хариуцдаг. “Банк бусуудын хүү талийлаа. Ард иргэд хүүнд мөлжүүлж дууслаа” гэдэг хэл ам өдөр бүр гарч байна.

СЗХ-ны орон тооны гишүүн Н.Хүдэрчулууны томилолтын хугацаа дуусаад, 2 жил болсон ч чөлөөлөгдөөгүй. УИХ-ын өмнөх даргын найз нөхөр гээд хэн ч чөлөөлж зүрхэлдэггүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга үүнийг анхааралдаа авч, ажил хийх хүн томилмоор байна. Хугацаа нь дууссан, ажил хийдэггүй олон даргаасаа салмаар байна. Энэ хүмүүс том том өрөөтэй, машинтай, баахан туслахтай байх. Төсвийн үр ашиггүй зардлыг энэ мэтээр жижиг гэхгүй хэмнэмээр байна. Ийм паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ! Энэ бол иргэдийн хүсэлт.
 
Бид том том тоо ярихын хажуугаар жижиг гэхгүй жижиг зардлаасаа салж, паразит дарга нараас салахгүй бол Монгол урагшлахгүй. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар үндсэн ажилдаа орж, харьяа байгууллагынхаа дарга нар гадаад руу ямар ажлаар явж байгааг хянамаар байна. Сангийн яам энэ зардлууддаа анхаарахгүй юм уу? 

0/1000