УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дараах яриа өрнөлөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-7 бор оготно шар тос олчхоод зодолддог шиг л юм болоод байна. 1-рт, энэ мөнгө яг ногдол ашиг үнэхээр ногдол ашиг мөн үү? Хэрвээ мөн бол 34%-ийг эзэмшигч нь бас авах ёстой. Санхүүгийн тайлан, ТУЗ-ийн хувь нийлүүлэгчдийн тогтоол гарах ёстой. Энэ ер нь юуны төлбөр орж ирээд, бид булаацалдаад, хуваах гээд байна вэ?
2-рт, улсын төсвийн өсөлт бол 2017 оноос хойш 4 дахин шүү дээ. 2017 онд 9 ихнаядын орлоготой байсан. Өнөөдөр 36, 40 хэд гээд 4, 5 дахин өсгөөд ярьж байна. Төсөв өссөнөөр улсын эдийн засаг, иргэдтийн амьжиргаа дээшилсэн юм огт алга. Татвар, хураамж нэмсэн гэсэн үг. Төсвийн орлогоороо хийсэн юмгүй байж, нэг удаагийн орлогоор улсын төсвийн шинж чанартай зүйл хийхийг эрс эсэргүүцэж байна.
1 удаагийн орлогыг хэдүүлээ яах вэ гэж. Угаасаа энэ чинь Баялгийн сангийн хуультай. Эхний ээлжинд Баялгийн сандаа үлдээе. Дараа нь зарцуулж болно ш дээ. Одоо байгаа хуулиараа хийе. Энийг заавал хуулийг нь өөрчлөөд, хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулаад байх хэрэг байна уу? Зарцуулах юмнуудыг сонсоход чухал нь чухал. Өмнө нь энийгээ хийж байхгүй яасан юм. Яагаад заавал 1 удаагийн орлогоор хийх гээд байгаа юм.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Ногдол ашиг бол ногдол ашиг. Өөрөөр би ноогдол ашгийг тайлбарлаж чадахгүй. Ногдол ашгаа л өгнө гэсэн. 34%-д ногдох ногдол ашгаа л авах гэж байгаа. 2037 онд авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар наашлуулсан. Эдийн засаг тэлж байна. Цаашид ч тэлэх ёстой. Урсгал зардал нэмэгдээд байгаа нь цалингийн зардал өссөнтэй холбоотой. Цалин хөлсийг одоо 33 хуулиар зохицуулж байна. Үүнийг нэгтгэхгүй бол хувийн хэвшилдээ дарамт болж байна.
Оюутолгойгоос орж ирсэн ногдол ашгаа Хурамтлалын санд хуримтлуулах, тодорхой хэсгийг нь иргэдэд хүргэх… Та бол хадгалаад явъя гэж байна. Нэг хэсгийг нь хадгалаад, нөгөө хэсгээр нь өнөөдрийн тулгамдсан асуудлаа шийдэх үү гэдэг төслийн саналаа л УИХ-д ЗГ оруулж ирсэн. Жишээлбэл: Арцсуурийн боомт өнөөдөр чухал боомт мөн үү гэвэл мөн. Энэ асуудлаа Оюутолгойгоос орж ирэх мөнгөөр шийдье, хойноос орж ирэх эдийн засгийн урсгалаа тэлье гэж байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
З.Мэндсайхан сайд гишүүдийг “бөлдөгдөж” байна. Хамгийн их ярьдаг Арцсуурийн зам, боомт гэнгүүт Оюутолгойтой холбох гэж байна.

