horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

А.Ариунзаяа: Л.Энх-Амгалан тойргоос сонгогдсон зөв гишүүн болохоор Ерөнхийлөгчийг дагаад явсан юм болов уу даа

post-img

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр А.Ариунзаяа гишүүн сайд нарыг тэр дундаа Л.Энх-Амгалан сайдыг нэхэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Л.Энх-Амгалан гишүүн Ерөнхийлөгчийн айлчлалд явж байгаа юм байна, тийм үү? Төсвийн тодотгол хэлэлцэж байхад Л.Энх-Амгалан гишүүн бас Ерөнхийлөгчийг дагаад орон нутагт томилолтоор хамт ажиллаад байсан санагдах юм.

Одоо төсөв, төсвийн хүрээ хэлэлцээд байдаг. Л.Энх-Амгалан сайд маань Ерөнхийлөгчөө дагаад яваад байдаг. Герман явсан гэсэн. Би уг нь Германы Найрамдлын бүлгийн дарга юм байгаа юм шүү дээ. Би болохоор үлдчихсэн. Ажлаа хийгээд байдаг.

Ах маань тойргоос сонгогдсон зөв гишүүн болохоор явсан юм болов уу даа. Би болохоор Найрамдлын бүлгийн дарга учраас, жагсаалтаар сонгогдсон буруу хүн учраас ажлаа хийгээд суугаад байгаа юм болов уу даа. Ийм л дүгнэлт хийлээ.

Гишүүдээ зөв, буруугаар нь ялгаварлаад л… Өөрсдөө ажлаа хийхгүй. Асуултад хариулъя, байхгүй. Сайд нар байхгүй байна ш дээ. Яацгаах ёстой юм? Энийг хэлсний төлөө буруу гэж улс даяар цоллуулаад. Болж байгаа юм уу?

0/1000