horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төр, орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний талаар сонсгол зохион байгуулна

post-img

УИХ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он)” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар зэхэж байна. Уг сонсголд бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Ганзориг, Х.Жангабыл, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нарыг бүрэлдэхүүнд нь оруулжээ.

Үүнийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж, гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ.

0/1000