Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлээд, залилуулсан хэрэг энэ оны 10 дугаар сарын 19-нд Өмнөговь аймагт гарчээ. “Манай найз орон сууцны барилга барьж байгаа. Тэр “Чи байр авах бол урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих” гэсэн хүнд итгэн, мөнгөө алдсан байна. Ингэхдээ тухайн барилгын байршил, барилгын ажлын явц, холбогдох бичиг баримтыг өөрийн биеэр очиж шалгалгүйгээр 2021 оны 7 дугаар сараас эхлэн 110 сая төгрөг шилжүүлсэн аж. Энэ хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Залилах гэмт хэрэг нь иргэдийн итгэл үнэмшил, өмнө нь тогтсон танилын харилцаа, итгэлцлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа иргэд барилгын компанийн үйл ажиллагаа, холбогдох зөвшөөрөл, гэрээний нөхцөл, төлбөр хүлээн авах дансны мэдээллийг нягталж, боломжтой бол өөрийн биеэр очиж үзэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

