horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг 6 дахь хоногтоо хайж байна

post-img

Увс аймгийн нийт нутгийн 60-70 хувьд цас орж, зарим суманд 40-60 см зузаан цасан хунгар тогтжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд утс аймагт 17-18 м/с хүрч шуурсан байна. Энэ үеэр зарим айлын мал уруудаж, Улаангом сумын 8-р багт 1 иргэн эндэж, Тариалан суманд 1 хүн сураггүй болсон юм.

Тариалан сумын Бургастай багийн Маш гэдэг газар малчин А 10-р сарын 15-ны 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага 10-р сарын 15-ны 16:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн аж. Уг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай. Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын эмнэлгийн эмч, сумын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд хамтран, тэрхүү 26 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагааг өчигдөр 19:35 цагт зогсоож, өнөөдөр 07:00 цагаас үргэлжлүүллээ.

0/1000