Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр гэр шатаж, 1 хүн уг галд өртөн, амиа алджээ. Энэ галын тухай дуудлагыг 14:35 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар анги очсон байна. Иргэн У-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, эд зүйлтэйгээ бүрэн шатаж байсан аж. Тус гал түймэрт иргэн О гэх 50 настай, эрэгтэй өртөж, нас барсан байна.
Өнгөрсөн хоногт манай оронд обьектын гал 17 гарчээ. Үүний 14 нь нийслэлд, 3 нь аймгуудад гарсан байв.

