Йемений хусит хөдөлгөөний цэргийн хэвлэл аравдугаар сарын 20-нд Таиз хотын ойролцоо хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй Засгийн газрын хүчний хооронд болсон мөргөлдөөний бичлэг нийтэлжээ. Бичлэгт уулсын дундаас дэлбэрэлт болж, утаа суунаглаж буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн зарим хэсгийн байршлыг хиймэл дагуулын зураг болон газрын гадаргын мэдээлэлтэй тулган баталгаажуулсан ч огноог бие даан нягталж чадаагүй байна.
Йемений дахин ширүүссэн иргэний дайны гол фронтын нэг болоод буй Таиз хотыг хуситууд сүүлийн долоо хоногуудад бүслэн, Аден хот руу чиглэсэн гол замыг хаажээ. Үүний улмаас иргэд олноороо дүрвэж, хүмүүнлэгийн хямрал улам даамжирч байна. Хуситууд Ираны дэмжлэгтэй бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг Саудын Араб тэргүүтэй эвсэл дэмждэг.


