horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Бат-Амгалан: “Солонго 1, 2”-ын 1 ам метр талбай 4 сая 428 мянга байсныг 3.9 сая болгосон

post-img

Сэлбэ, Шархад, Солонго 1, Солонго 2 хороололд тун удахгүй 3572 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Төрийн өмчийн эдгээр хорооллын байрыг хэнд ямар журмаар олгохыг өнөөдөр Засгийн газар хэлэлцжээ.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:

-Гэр хорооллын янданг бууруулахаар Засгийн газар “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Үүнийг өнөөдөр ЗГ-аар хэлэлцүүлж, дэмжүүллээ. Энэ хөтөлбөр 2026-2030 оны хооронд 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Зорилтот бүлэгт чиглэсэн “Солонго 1″ ,”Солонго 2” төслийн байранд орохдоо иргэд ямар ч урьдчилгаа төлөхгүй. Энэ хорооллын байрны 1 ам метр талбай 4 сая 428 мянган төгрөг байсныг 3.9 сая төгрөг болгож буулгасан. 45 ам метр талбайтай байр 175 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

“Солонго 1″ ,”Солонго 2” хорооллын байрны 10%-ийг 500 айлд түрээслүүлнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл гээд зорилтот бүлэгт түрээслүүлнэ.

Түрээслээд өмчлөх бол 20 жил түрээслэх төлбөрийг хуваахаар сард 720 мянган төгрөг болж байгаа. Үүнийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөөд, явах боломжтой.

Хамтын өмчлөлөөр энэ байрыг авбал 30 биш 15%-ийн урьдчилгаа төлнө. 50%-ийн ипотекийн төлбөрөө төлж дуустал 50%-ийг нь түрээсэлж болно. 50%-ийн ипотекийн төлбөрөө төлж дуустал 50%-ийг нь түрээслээд өмчилж болно. Төлбөрийн боломждоо тулгуурлаад, иргэн өөрөө үүнийгээ сонгоно.

0/1000