horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

24 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад 27 хүн хохироожээ

post-img

Тээврийн прокурорын газар 2024, 2025 он болон 2026.10.20-ны байдлаар хүүхэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийн улмаас 27 хүн хохирсноос 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд 1 нь 15 настай, 5 нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.

Дээрх хүүхдүүдийн 3 нь мотоцикл, 21 нь автомашин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргажээ. 1 нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Шүүх 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол 4 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Одоо 2 хэргийг шүүх хянаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

0/1000