horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Албан тушаалаа ашигласан дарга нарт зорчих эрх хязгаарлах ял оноов

post-img

Ховд аймгийн Б… сумын засаг дарга Д.Э, тус сумын ЗДТГ-ын албаны дарга Г.М нар хамтран, сумын ерөнхий боловсролын сургуулийг засаж тохижуулах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-нд “Б…” ХХК-тай, дотуур байрны паркетан шал солих гэрээг 2024 оны 12 дугаар сарын 09-нд “М…” ХХК-тай байгуулжээ.

Уг нь энэ ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар тендер зарласан аж. Тэд тендерт оролцсон компаниудын материалыг хянан үзэхгүйгээр албан тушаалаа ашиглан, дээрх компаниудтай гэрээ байгуулсан байна.

Тус хэрэгт Ховд аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх Д.Э, Г.М нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарлав.

0/1000