horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шатсан байшинд нас барсан хүн байжээ

post-img

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд өчигдөр орой байшин шатаж, 1 хүн амиа алдлаа. Уг галын дуудлага 10-р сарын 21-ний 21:40 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Гал унтраах, аврах 10 дугаар ангийг очиход, иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан аж. Уг байшинд О гэх 56 настай, эрэгтэй нас барсан байжээ.

Гал сөнөөгчид уг галыг унтрааж, хэргийн газрыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Цагдаагийн байгууллага энэ гал санаатай хэрэг байв уу, санамсаргүй осол байв уу гэдгийг шалгаж байна.

0/1000