horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

58 малчин өрхийн 26.840 ямааг устгаад байна

post-img

Мал эмнэлгийн байгууллага 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая малыг урьдчилан сэргийлэхээр төлөвлөж, 16.3 сая мал вакцинжуулаад байна. Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлийн вакцинд нийт 13 аймгийн 101 сум, нийслэлийн 5 сая мэдрэмтгий малыг хамруулжээ.

Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакцин худалдан авах шаардлагатай байгаа аж. Үүнд зарцуулах мөнгийг төсвийн тодотголоор гаргах аж.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая төлийг хамруулна. Одоогоор 47.3 хувьд нь мялзангийн вакцин хийгээд байна.

10 аймгийн 14.9 сая малд хонины цэцэг өвчний вакцин хийнэ. Үүний 11.6 саяыг нь вакцинжуулаад байна.

Ямааны годрон өвчний нөхцөл байдал ба авч буй арга хэмжээ:

Ямааны годронгийн вакцины омог гарган авах, үйлдвэрлэхэд нийт 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ санхүүжилтийг улсын нөөцөөс гаргасан. Түүнчлэн шүлхийн вакцин дотооддоо савлахаар ажлын хэсэг гарч, ажиллаж байна.

Годрон бол микоплазмаар үүсгэгддэг, ямааны амьсгалын эрхтэн тогтолцоог голлон гэмтээдэг, өвчлөл, хорогдол өндөртэй өвчин. Ямаа, янгир, аргаль, бөхөн, харсүүлт зэрэг зэрлэг амьтан өвчлөх эрсдэлтэй.

Годрон өвчин 2026 оны 5 болон 9 дүгээр сард Дорноговийн Хөвсгөл сум, Говь-Алтайн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд гарсан нь лабораторийн шинжилгээгээр дахин батлагджээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Саятан сүрэг” цахим дэлгүүрээс орон нутагт борлуулсан ухнаар дамжин, 11 аймгийн 14 байршилд халдвар тархсан болохыг мөшгөн тогтоож, холбогдох нутаг дэвсгэрүүдэд хязгаарлалтын дэглэм тогтоосон.

Нийт 54 өрхийн 26.108 ямаа годрон туссан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Үүнд:

  • Говь-Алтай аймгийн Цогт суманд 47 өрхийн 23.358,
  • Дэлгэр суманд 5 өрхийн 1999,
  • Төв аймгийн Алтанбулаг суманд 2 өрхийн 751,
  • Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 4 өрхийн 732,

Нийт 58 малчин өрхийн 26.840 ямааг устгаад байна. Говь-Алтай, Төв аймагт устгалын ажил дууссан бол одоо Дорноговь аймагт үргэлжилж байна. Үүнд:

  • Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23.358,
  • Дэлгэр сумын 5 өрхийн 1999,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751,
  • Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732,

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох журмын дагуу гоц халдварт өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тухайн орон нутгийн Статистикийн газраас гаргасан зах зээлийн жишиг үнэлгээний 90 хувиар тооцон олгодог. Устгасан 26.840 ямааны зах зээлийн жишиг үнэлгээ 5.96 тэрбум төгрөг болжээ. Үүний 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан, Улсын онцгой комисст БОУАӨЯ хүргүүлээд байна.

0/1000