horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гадаадад гаргаад байна

post-img

Манай улс 2026.10.11-ний байдлаар нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гадаадад гаргаж, 139.7 сая ам.доллар олоод байна. Үүнийг ястай, түүхий маханд шилжүүлбэл 48.3 мянган тонн болох аж.

Гадаадад гаргасан махыг ангилбал:

  • Адууны 21.4 мянган тонн мах,
  • Үхрийн 5 тонн мах,
  • Хонины 3.1 мянган тонн мах,
  • Ямааны 700 кг мах,
  • Дулааны аргаар боловсруулсан 10.5 мянган тонн мах,
  • Малын дайвар бүтээгдэхүүн 900 тонн

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 10.7 мянган тонн (22.6%)-оор буурчээ. Үүнийг дагаад олсон мөнгөний хэмжээ ч 29.5%-иар багассан байна.

Манай улсаас мах худалдаж авсан улс, хувь хэмжээ

  • БНХАУ-д 85.2 хувь,
  • Булангийн орнуудад 4.7 хувь,
  • Узбекистан улсад 2.9 хувь,
  • Хонконгт 1.8 хувь,
  • Бусад улсад 5.4 хувь оногдож байна.

0/1000