horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Идэрбат: “Баяжуулсан”, импортын гурил дотоодын стандартад нийцэхгүй байгаа

post-img

Техникийн болон тэжээлийн улаанбуудайг импортоор оруулахгүй. Импортын гурилын чанарт хяналт тавьж байгаа. “Баяжуулсан” хэлбэрээр орж ирж буй импортын гурил дотоодын стандартад нийцэхгүй байгаа нь лабораториор баталгаажсан. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс гурилын стандартад онцгойлон анхаарна.

Манай тариаланчид цаг агаарын нөхцөл байдал болон ургацаа хэн, хэдээр авахыг мэдэхгүйгээр тариалалтаа хийдэг. Тиймээс төсвийн тодотголоор тусгасан 150 тэрбум төгрөг нь олон жил ярьсан захиалгат газар тариалангийн зөв эхлэл болох юм. Бидний дараагийн том зорилт бол дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох явдал. Иймд цаашид ‘Сайн тариал, гадагш нь гаргая’ гэсэн зарчмыг баримтална” гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026.10.22-ны хуралдаанд оролцогчдод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.

0/1000