horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Завханы Идэрт 20-50 см, Увсын Наранбулагт 50 см цас орсон байна

post-img

ЦАГ АГААР | ЦАСАН БҮРХҮҮЛ

Хээрийн цасны хэмжилтийн 10 дугаар сарын 20–ны мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангайн цөөн, Баянхонгор, Улаанбаатар, Орхон, Төв, Өмнөговийн ганц нэг сумдаар 1-9 см, Увсын Ховд, Түргэн, Зүүнхангай, Завхан, Баруунтуруун, Завханы Яруу, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Түдэвтэй, Их-Уул, Хөвсгөлийн Цагаан-Уул, Улаан-Уул, Рашаант, Жаргалант, Арбулаг, Архангайн Жаргалантад 10-18 см, Увсын Наранбулаг, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас, Завханы Идэрт 20–50 см зузаан цастай байгаагаас хамгийн их нь Увсын Наранбулагт 50 см цас орсон байна.

0/1000