horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Олон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна

post-img

Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж 2014 онд Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан билээ.

2024 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 10-р сарын 23-ны өдрийг албан ёсоор “Олон улсын цоохор ирвэсийн өдөр” болгон тунхагласан.

Төв Азийн Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Таджикстан, Киргизстан, Узбекстан, Казакстан зэрэг 12 улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уул нуруудаар нийт 1,6 сая км2 нутагт ойролцоогоор 4500 – 7500, Монгол оронд 103 000 км2 нутагт 1200 орчим цоохор ирвэс амьдардаг байна.

0/1000