horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг томиллоо

post-img

УИХ өнөөдөр /2026.10.23/ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоол баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг тус зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо.

Батчулууны Амартүвшин 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.

Базаррагчаагийн Даваажав 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт төлөөлөгч, Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшилж байсан хуульч, өмгөөлөгч.

Шүүхийн ачаалал хэтийдсэн, шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахад бүртгүүлдэг хүн ховордсонд анхаарч, хараат бус ажиллахыг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тэдэнд сануулан асуулт асуусан. Нэр дэвшигчид гишүүдийн асуулт бүрд хариулж, тангарагтаа үнэнч ажиллахаа илэрхийлэв.

0/1000