horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Кими Антонелли АНУ-ын Гран-прид түрүүлж, Формула-1-ийн хамгийн залуу аварга болох боломжоо нэмэв

post-img

“Мерседес” багийн Италийн нисгэгч Кими Антонелли аравдугаар сарын 25-нд АНУ-ын Гран-прид түрүүлж, Формула-1-ийн дэлхийн аварга болох эрхээ ирэх долоо хоногт Мексикт баталгаажуулахад тун ойртлоо.

20 настай Антонелли энэ улирлын ес дэх ялалтаа байгуулснаар багийн анд Жорж Расселээс 123, “Феррари”-гийн Льюис Хэмилтоноос 124 оноогоор тэргүүлж байна. Тэрбээр Мексикийн Гран-прид ердөө хоёр оноо буюу есдүгээр байрт ороход л аваргын цомыг баталгаажуулах боломжтой.

АНУ-ын Техас мужийн Остин хотод болсон уралдаанд “Феррари”-гийн Шарль Леклер хоёрдугаар байр эзэлсэн бол “Ред Булл”-ын Макс Ферстаппен гуравдугаар байрт оржээ. Харин Хэмилтон дөрөвдүгээр байр эзэлж, Антонеллигийн аварга болох хугацааг түр хойшлууллаа.

Одоогийн аварга, “Макларен”-ы Ландо Норрис тавдугаар байрт орсон бол “Ред Булл”-ын Исаак Хаджар зургаадугаар байрт шалгарсан байна. Антонелли гарааны эхнээс тэргүүллээ хадгалж, нэг удаа дугуйгаа сольсон тактикаар ялалтаа байгуулжээ.

0/1000