Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харуулсан мэдээллийн самбарыг нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Жуулчны гудамж, Хан-Уул дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа. Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлж эхлэв.

БОАЖС-ын 2018.10.10-ны А/387 дугаар тушаалаар агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх журам баталсан юм. Уг журмаар агаарын чанарыг агаарын чанарын индексээр 6 ангилан, ангиллын түвшин тус бүрд харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодорхойлсон байна.


