Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи-Нагоя 2026” Азийн V пара наадмаас Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарав. Тус наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг спортын 10 төрөлд оролцож, 5 төрлөөс медаль хүртэн, нэг наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.

Алтан медаль хүртсэн тамирчид:
- Пара таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав,
- Пара таеквондогийн төрөлд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ,
- Жүдо бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа,
- Пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ

Мөнгөн медаль хүртсэн тамирчид:
- Жүдо бөхийн тамирчин Т.Сувд-Эрдэнэ,
- Хөнгөн атлетикийн тамирчин Г.Ган-Эрдэнэ, Ц.Доржзодов,
- Байт харвааны ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ

Хүрэл медаль хүртсэн тамирчид:
- Пара таеквондогийн тамирчин Х.Темирбек,
- Байт харвааны эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын баг

Монгол Улсын баг тамирчид өмнөх Азийн пара наадмуудад дараах амжилт гаргажээ. Үүнд:
- Гуанжоу–2010 (БНХАУ): 2 мөнгө, 3 хүрэл;
- Инчён–2014 (БНСУ): 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл;
- Жакарта–2018 (Индонез): 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл;
- Ханжоу–2022 (БНХАУ): 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль.

Монгол Улсын баг тамирчид өмнөх дөрвөн наадмаас нийт 5 алтан медаль хүртсэн бол энэ удаагийн наадмаас 4 алтан медаль хүртэж, нэг наадамд үзүүлсэн амжилтаа шинэчлэн тогтоолоо.





