horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд хагас коксон түлш нийлүүлж эхэлжээ

post-img

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шахмал түлшийг оновчтой хуваарилах, шуурхай түгээх чиглэлийг өгсөн. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэн, Борлуулалт, түгээлтийн хэлтсийн дарга Г.Ундармаа нар өчигдөр /2026.10.25/ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, түлшний нийлүүлэлт, хүртээмж ямар байгаатай биечлэн танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 42, дугаар хороонд байрлах борлуулалтын цэгүүдэд түлшний хүртээмж сайн, цэгүүдийн захиалсан түлшийг харьцангуй хурдан авчирч байгааг борлуулагчид хэлж байлаа. Иргэдийн тухайд “Хотула” апп, иргэний үнэмлэхний QR код уншуулан түлшээ авч байв. Иргэд нэг удаад долоо хоногт 7 шуудай бус 14 шуудайг авдаг болох хүсэлт гаргаж байгаа аж.

2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айлууд 427.000 тонн түлш хэрэглэх төлөвтэй. Үүний 120 мянган тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш байх бол 307 мянга нь хагас коксон түлш байх юм.

Сонгинохайрхан дүүргийн ихэнх хороод нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсэд харьяалагддаг. Иймд хагас коксон түлш нийлүүлж эхэлжээ. Түлш худалдан авч буй иргэд энэ жилийн түлш жиндээ хүрч байгаа, нунтаг хог багатай байгааг хэлсэн.

0/1000