Улаанбаатар хотын Баянхошууны эцэст 10-р сарын 23-нд нийтийн тээврийн автобус нэг талдаа гарч, “Цайны цаг” хэмээн зэрэг зогсжээ. Гэтэл иргэд автобус хүлээн, буудал дээр бөөгнөрсөн байна. Энэ талаар нэгэн иргэн олон нийтийн сүлжээгээр мэдээлж, эцсийн буудал дээр зогссон олон автобусны зургийг авч цацжээ.
Уг мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын байцаагч нар шалгаж, жолооч нарын бурууг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 6.9-д заасны дагуу 25 мянган төгрөгөөр торгожээ. Тэдгээр жолоочид дахин ийм зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж, зөрчлөө давтсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа гэж Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ.

