horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өргөст хэмхний үрийн мөнгийг хувьдаа зарцуулжээ

post-img

Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газар 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхний үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалджээ. Үнийн 20 хувь болох 23.4 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх ёстой байсан аж.

Гэтэл тус газрын хэлтсийн мэргэжилтэн Р.Н уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. АТГ уг хэргийг шалгаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзсэн байна. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000