horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг сунгав

post-img

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өчигдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2026.11.06-ны 17:30 цаг хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Хүний эрхийн үндэсний комисс болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэх шаардлага үүссэн байна. Хуулийн үндэслэлгүй нэмэлт болзол, давхардсан зохицуулалтыг арилгах, ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон байнгын хорооны нэр дэвшигчийн сонсголын уялдааг тодорхой болгох аж.

0/1000