Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн аравдугаар сарын 26-нд “Алтан бөмбөг” шагнал хүртлээ. Тэрбээр өнгөрсөн улиралд Германы “Байерн Мюнхен” багийн төлөө бүх тэмцээнд 51 тоглолтод оролцож, 61 гоол оруулсан бөгөөд баг нь дотоодын лиг болон цомын тэмцээнд түрүүлж, хос цом хүртжээ.
Ингэснээр Харри Кейн сүүлийн 25 жилийн хугацаанд “Алтан бөмбөг” шагнал хүртсэн анхны Английн хөлбөмбөгчин боллоо. Хамгийн сүүлд Майкл Оуэн 2001 онд уг шагналыг хүртэж байв. Мөн Кейн Английн шигшээ багийг ДАШТ-ий хагас шигшээд шалгарахад гол үүрэг гүйцэтгэж, тэмцээний үеэр зургаан гоол оруулсан байна.


