horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шүүгдэгч А.Ганхуяг гэдэг хүн 21.9 сая$ Солонгос руу шилжүүлээд, бүх юмаараа хохирчхоод, зовоод сууж байна

post-img

“Ногоон автобусны” гэж нэрлэсэн хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, Л.Жонсоб, К.Киэбаум нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй тухай хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна. Уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч, хурлыг 11-р сарын 20 хүртэл хойшлуулав.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 22.1-1-д заасан хэрэгт холбогдуулан ял төлөвлөөд байгаа аж.

Шүүгч:

-Шүүгдэгч нарт хэлэх зүйл байна уу?

Шүүгдэгч А.Ганхуяг:

-Шүүгч ээ! Зоригтбаатар гэдэг өмгөөлөгч бол урьд нь манайд ажиллаж байсан Бямбасүрэнг өмгөөлж байсан хүн. Бямбасүрэнгээс манай талын, миний талын бүх мэдээллийг авч, оролцчихоод 2 сарын дараа солонгосуудыг өмгөөлчихсөн. Ямар их солонгосуудад хайртай юм. Ямар их буудлын мөнгийг нь хэмнэх дуртай юм. Энд монгол иргэн чинь, шүүгдэгч А.Ганхуяг гэдэг хүн 21 сая 900 мянган доллар Солонгос руу шилжүүлчхээд, өнөөдөр бие махбод, бүх юмаараа хохирчхоод, зовоод сууж байгаа ш дээ. Та нар өмгөөлөгч хүмүүс шүү дээ. Та нар монгол хүмүүс биз дээ. Та нар солонгос хүмүүс биш. Үнэндээ миний сэтгэл эмзэглэж байна.

Өнөөдөр тэр Бямбасүрэн чинь танаас татгалзахаар, таныг шүүх хуралд оролцуулахгүй байх өргөдөл өгөөд байж байгаа ш дээ. Тэр юмнуудыг нь Сайнгэрэл өмгөөлөгч ирэхээрээ өгөөд явна биз.

0/1000