horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочийн эрхийг 3 сараар хаслаа

post-img

“Ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэлд гаргаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкт 10 дугаар сарын 13-нд нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж, тухайн жолоочийг олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгожээ. Мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 сараар хаслаа.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цагдаа, түргэн тусламж, гал түймэр унтраах тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн алба зөвлөж байна.

0/1000