Арабын Нэгдсэн Эмират Улсын эрэг орчимд гэмтсэн газрын тос тээвэрлэгч хөлгөөс асгарсан газрын тосны толбо улам тэлж, байгаль орчинд учруулах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Үүний улмаас далайн эргийн амралтын бүсүүдийг хаах арга хэмжээ авч байна.
Аравдугаар сарын 26, 27-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт Рас-аль-Хайма Эмиратын эрэг орчимд далайн усан дээр хар өнгийн газрын тос хөвж буй нь харагджээ. Хаасан эргийн бүсэд хүмүүс цугларч, нөхцөл байдалтай танилцсан байна.
Тансаг зэрэглэлийн амралтын газар, наран шарлагын газруудаараа алдартай Рас-аль-Хайма эмиратын эрх баригчид аравдугаар сарын 24-нд бүх наран шарлагын газрыг дахин мэдэгдэх хүртэл хаах шийдвэр гаргажээ. Асгаралтын хэмжээ, байгаль орчинд учруулсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжид дурдаагүй байна.


