Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат О Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мод бэлтгэдэг газарт ажиллахаар яваад, алга болжээ. Тэр 2026.10.21-ний өдрийн 11:00 цагийн орчим Тосонцэнгэл сумын төвөөс явганаар гараад сураггүй болсон аж.
Түүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулахаар тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс 10-р сарын 22-ны 11:30 цагт онцгой байдлын албанд ханджээ. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид сумын төвөөс зүүн зүгт 90 км зам туулан 13:00 цагт очиж, иргэн О гэх 54 настай, эрэгтэйг Солонготын давааны зам ангийн кемпээс /баруун зүгт 75 км-т/ Завхан аймгийн Их-Уул сум орох зам дагуу байрлах айл өрх, Тосонцэнгэл сумын Оргих багийн Дугантынхясаа гэдэг газраас Доодхаргана гэдэг газар /баруун зүгт 15 км-т/ явганаар болон автомашинаар хайжээ.
Замдаа 4 айлын намаржаа, зуслан, 2 амралтын газраар эрлийн ажиллагааг нийт 6 цаг 20 минут явуулсан байна. 19:20 цагт харанхуй болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

