Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Хашигийн бригад гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын иргэн А 9-р сарын 18-нд Хашигийн бригадаас баруун хойд зүгт 4 км зайд байрлах Цадигийн рашаан руу рашаан уухаар явган гараад сураггүй болжээ. Цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилсан боловч олдоогүй аж.
Түүний ар гэрийнхэн нь онцгой байдлын албанд хандаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг 10-р сарын 24-ний 10:30 цагт гаргажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд нийлэн, иргэн А гэх 46 настай, эрэгтэйг Хашигийн бригадаас баруун хойд зүгт 17 км-т байдаг Зүүн голын эхнээс эрлийг эхлүүлжээ. Улиадын-Ам хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Өчигдөр орой 18:30 цагт эрлийг түр зогсоож, өнөө өглөө үргэлжлүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
