horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хятадаас түймэр орж иржээ

post-img

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн Хайлааст гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс  урд зүгт 50 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарсан байна. 10-р сарын 27-ны 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь 47 дугаар анги, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд уг түймрийг 17:05 цагт цурманд оруулж, өнөө өглөө 07:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Ланз багийн засаг даргад хүлээлгэн өгөв. Урьдчилсан байдлаар 8000 га талбай уг түймэрт өртжээ. 

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Тэрэгтийн Дунд-Ухаа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 450 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 160 км-т/ өчигдөр Монгол Улсын хилийн 1127-1128 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас 1 км өргөнтэй хээрийн түймэр орж иржээ. Энэ тухай дуудлагыг 10-р сарын 27-ны 15:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставын алба хаагчид хамтран, 20:30 цагт цурманд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 6500 га талбай уг түймэрт өртөж шатсан байна.

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиулшанд багийн Улаанхудаг гэдэг газар /аймгийн баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарсан байна. 10-р сарын 27-ны 15:45 цагт уг дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгаас иргэд хамтран, 19:10 цагт цурамд оруулан, 21:10 цагт бүрэн унтраажээ. Уг түймэрт урьдчилсан байдлаар 800 га талбай өртөж шатсан байна.

Сахиулшанд багийн иргэн А-ийн 400 гаруй хонь, 110 гаруй адуу, 180 гаруй үхэр, 200 боодолтой өвс, хашаа 3, автомашин 4, 5 ханатай 3 гэр, 4 ханатай хоёр гэрийг энэ түймрээс хамгаалжээ.

0/1000