horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эмийн үнийг хөнгөлөхөд 98.9 тэрбум төгрөг зарцуулжээ

post-img

Эрт илрүүлэгт хамрагдах ахмад настны тоо сүүлийн жилүүдэд цөөрч, ахмадын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч хомсдож байна. Эмийн үнийг хөнгөлөхөд 2025 онд 98.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нийт хөнгөлөлтийн 63 хувийг бүрдүүлжээ.

Аудитын байгууллагын дүгнэлтээр төсөвт байгууллагуудын 76.9 хувь нь Ахмадын сан байгуулаагүй, зарим байгууллагын сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлснээс хууль хэрэгжих боломж хязгаарлагдсан тухай өчигдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ярив.

Улсын Их Хурлын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус хороо сонссон юм. Тус ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нарын гишүүн ажилласан байна.

0/1000