horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дэлхийн инфляц 2027 он хүртэл өндөр түвшинд үргэлжлэх төлөвтэй байна

post-img

Reuters агентлагийн 500 гаруй эдийн засагчийг хамруулсан судалгаагаар дэлхийн инфляц 2027 он хүртэл өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдсэн эрчим хүчний үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх эрсдэл нэмэгджээ.

Судалгаанд хамрагдсан 50 эдийн засгийн 31-д нь 2027 оны инфляцын таамгийг нэмэгдүүлсэн бөгөөд Их Британи, Евро бүсийн орнуудад өсөлтийн төсөөлөл харьцангуй өндөр байв. Үүний зэрэгцээ хиймэл оюуны салбарт оруулж буй хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа ч эрчим хүчний зардал нэмэгдэх нь инфляцыг бууруулахад хүндрэл учруулж болзошгүй байна.

0/1000