horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

СУИС-д сурч байхдаа бүлэглэн хүчирхийлүүлсэн гэх “Ш”-ийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ

post-img

19 настай “Ш” 2011 онд СУИС-д суралцаж байхад нь ангийнх нь 7 эрэгтэй нийлж хүчиндсэн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Энэ хэрэгт 4 хүнийг холбогдогчоор тогтоон шалгаж буй бөгөөд нэг холбогдогч БНСУ-д байгаа учраас хэргийг тусгаарлан шалгаж байна. Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан учраас гэм буруугийн шүүх хурал зарлаж байна.

Гэхдээ хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.

Он цагийн дараалал:

2011: Хэрэг болсон гэх үе

Н.Шинэцэцэгийн мэдүүлснээр, тэрээр СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа ангийн шинэ жилийн арга хэмжээний дараа зочид буудалд очжээ. Тэнд согтууруулах ундаа хэрэглэсний дараа бие нь муудаж, ухаан алдсан бөгөөд улмаар ангийнхаа эрэгтэй оюутнуудын хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн байна. Тухайн үед цагдаа, эмнэлэгт хандаагүй, сургуулиа үргэлжлүүлэн төгсжээ.

2020: Хууль хяналтын байгууллагад ханджээ

Тэрбээр болсон явдлын талаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулах хүсэлт тавьсан байна. Өөрийнх нь болон хэвлэлүүдийн мэдээлснээр, цагдаад хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн ч хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан аж.

2020–2025: Хэргийг дөрвөн удаа хаасан гэх мэдээлэл

Н.Шинэцэцэгийн мэдээлснээр, хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “хэрэг хуучирсан” гэх үндэслэлээр нийт дөрвөн удаа хааж байжээ. Харин 2025 онд өмнөх хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосноор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн талаар ЦЕГ 2026 оны нэгдүгээр сард мэдээлсэн байна.

2026.01.21–22: Олон нийтэд ил тод ярьж эхэлжээ

Н.Шинэцэцэг цахим хуудсаараа дамжуулан өөрт тохиолдсон явдлын талаар мэдээлж, хэвлэлд ярилцлага өгснөөр хэрэг олон нийтийн анхааралд орсон. Тухайн үед 34 настай байсан тэрбээр 2011 онд 19 настай оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэж мэдэгдсэн юм.

ЦЕГ шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг баталж, өмнөх хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосон тухай тайлбарлажээ.

2026.05.08: Хэрэгт холбогдсон хүмүүст яллагдагчаар татсан тогтоол гардуулжээ

Хэвлэлүүдийн мэдээлснээр, хэрэгт холбогдсон хүмүүст яллагдагчаар татсан тогтоол гардуулж, заримд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ нь тэднийг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр биш юм. Улаанбаатар ньюс

2026.08.17: Хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэв

Прокурорын байгууллагаас хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Долоон хүний тухай гомдол гаргасан боловч тухайн үед бүх хүний хэрэг нэгэн зэрэг шүүхэд шилжсэн эсэх нь тодорхой бус байв.

2026.08.26: “Чамайг тэвэрье” номын нээлт болов

Н.Шинэцэцэг олон жилийн турш туулсан сэтгэл зүйн хүнд үе, өөрийн түүхийг “Чамайг тэвэрье” нэртэй ном болгон гаргаснаа танилцуулжээ. Тэрбээр хүчирхийллийн талаар олон жил дуугүй явсан шалтгаан, хохирогчийг буруутгах хандлагын талаар ярьсан байна.

2026.08.27: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаав

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гурван яллагдагчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Яллагдагчдад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Мөн нэг хүний хэргийг тусгаарласан, түүнд холбогдох яллах дүгнэлт тухайн хэлэлцүүлэгт ирээгүй тул энэ удаад шийдвэрлэх боломжгүй байсан гэж шүүхийн талаар мэдээлжээ.

0/1000