Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа ямааны годрон өвчний талаар хэлэлцэж, зориуд устгасан ямааны нөхөн төлбөрт зориулж, 5.3 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэв. Үүнд:
- Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23.358,
- Дэлгэр сумын 5 өрхийн 1999,
- Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751,
- Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732,
Нийт 58 малчин өрхийн 26.840 ямааны нөхөн төлбөрт энэ мөнгийг олгох юм байна.

