horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Алга болоод 21 хонож буй эмэгтэйг дахин өргөн хүрээнд хайж эхэллээ

post-img

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн Булгийн адагт амьдардаг 48 настай эмэгтэй 10 дугаар сарын 7-нд алга болжээ. Түүнийг маргаашаас нь эхлэн, 81 машин, 26 мотоцикл, 44 морьтой 463 хүн 2599 км газарт гэрээс нь хааш хаашаа 25 км-ийн тойрогт дрон ашиглан эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч олоогүй байна. Түүний ар гэрийнхний хүсэлтээр 10 дугаар сарын 19-нөөс эрлийг түр зогсоосон аж.

Тус аймгийн засаг дарга Ш.Ёл өнөөдрөөс эрэн хайх ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлэхээр Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа П.Мөнхбаяр, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Мягмардорж, Баяндун сумын засаг дарга Х.Батбаатар, Баян-Уул сумын засаг дарга М.Баттулга нарт үүрэг өглөө. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж, эрэн хайх ажиллагааг удирдахаар болов.

Эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж, өмнө нь самнаагүй газруудыг самнах юм байна. Уг эрэлд оролцох хүнийг нэмж, Баян-Уул сумын Онцгой комисс, үнэрч нохой, дрон ашиглахаар тогтов. д

0/1000