Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан үндэсний музей өнөөдөр (2026.10.29) 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Тус музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цаг зарцуулдаг,. Тиймээс сүүлчийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авдаг юм. Иймд үзэгчид цагаа төлөвлөж ирэхийг урьж байна.
Музейн тухай хуулийн 9.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат 0-15 настай хүүхэд манай улсын бүх музейг хүссэн үедээ үнэ төлбөргүй үзэх эрхтэй.
Өнөөдрийн төлбөргүй үзвэрт Чингис хаан үндэсний музейн хүндэтгэлийн өргөө, түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй. Зөвхөн байнгын үзүүллэгийн танхим төлбөргүй гэдгийг сануулъя.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Чингис хаан үндэсний музей өнөөдөр төлбөргүй үйлчилнэ
- 2026/10/29
- •
- 7 цаг 5 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
