УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас улсын төсвийн талаар тодрууллаа.
-Яагаад АТГ-т очиж өгч байгааг гайхсан. Энийг цэвэр улс төр байна гэж харж байгаа. Маш өндөр зохион байгуулалттайгаар, олон хэвлэл мэдээлийн хэрэгслээр тэрийгээ зарлаж байна лээ. Улс төрийн халуун тогоо гэж байдаг Дотоод тойргоос гарчихсан хүн. Буцаад тэр тойрогт орохын тулд тойрог дотор байгаа улстөрчидтэй зууралдах замаар тэр тойрогт анхаарлын төвд байх сонирхолтой нэг хэлбэр юм уу гэж харсан.
Нөгөө талаас Г.Занданшатар даргад хэлэхэд, МАН бол маш олон сонгуулийн ард нийт гишүүдийнхээ нуруун дээр ачаагаа үүрүүлж гардаг нам. Хэн нэгэн хүн мундаг байснаар сонгуулийн үр дүн гардаггүй. Намын гишүүд юунд итгэж үнэмшдэг вэ гэхээр намын бодлого тогтвортой, эв нэгдэл хангагдсан нөхцөлд цөмөөрөө очиж саналаа өгч, энэ намаас нэр дэвшигчийг дэмждэг соёл, уламжлалтай нам.
Харамсалтай нь энэ намыг хагалах үйл явцыг сүүлийн 2 жилд ялангуяа Г.Занданшатар гэдэг хувь хүн маш өндөр оролцоотойгоор зохион байгуулж, хагалж бутаргах ажлыг идэвхтэй хийж байна. Гадаад, дотоодын янз янзын зөвлөхүүдийн үгийг сонсож, энэ ажлыг хийнэ гэдэг чинь өөрөө явсаар байгаад, ухсан нүхэндээ унах болно шүү гэдгийг албан ёсоор нийт намын гишүүдийн нэрийн өмнөөс хэлье.
-Улсын төсвийн бодлогыг ЗГ энэ цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан, бодлого барьж ажиллаж байна. Инфляц өссөнтэй холбогдуулан, үнийн өсөлт ард иргэдийн нуруун дээр ачаа болж очиж байгаа.
Миний хувьд зарчмын зөрүүтэй санал ер нь гаргадаггүй. Энэ бол хэн нэг хүний ганцаараа бодсон бодлогоор хэрэгждэг байж болохгүй.

