Говь-Алтай аймагт 2026.05.18-нд шугам сүлжээ угсарч байсан 3 ажилчин шороонд дарагдаж, нас баржээ. Тус аймгийн Цагдаагийн газар уг хэргийг шалгаад, “Б…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг осол гарсан гэж үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тус аймгийн Прокурорын газар Ш.С -д холбогдох энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.10.23-нд тус хэргийг хянан хэлэлцээд, Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 2 сар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Тэрээр талийгаач нарын ар гэрээс нэхэмжилсэн мөнгийг төлж, барагдуулжээ.

