Шатахууны шуурхай штаб өнөөдөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-д төмөр зам дээр засвар хийсэн. Үүнтэй холбоотойгоор шатахуун ачилт 2 хоног зогсож, шатахууны хомсдолын ШОК үүссэн.
Хариуцлагатай мэдэгдэл хийхэд Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэж байхгүй. Өчигдөр, өнөөдөр хоёр 150 орчим вагон шатахуун оруулж ирээд, түгээж байна. ШТС шатахуунаа хэвийн түгээж байна. Гэвч амралтын өдрүүдэд үүссэн оочиртой холбоотойгоор ачаалал буурахгүй байна. Өчигдөртэй харцуулахад өнөөдөр бензиний оочир бага зэрэг багасаж байна.

