horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Халхгол сумын засаг даргыг сольжээ

post-img

Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл 2026.10.26-нд захирамж гаргаж, Халхгол сумын засаг даргыг сольжээ. Түүний 2026 оны Б/23 дугаар захирамжаар тус сумын засаг дарга Э.Мөнхчимэгийг ажлаас нь чөлөөлөн, Пүрэвсүрэнгийн Итгэлтөгсийг томиллоо. Тэрээр тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан аж. Энэ халаа сэлгээ Нөмрөгийн түймэртэй холбоогүй аж. Учир нь Халхгол сумын засаг дарга асан Э.Мөнхчимэг түймэр дэгдэх үед тэнд байсан 14 хүний дунд байгаагүй, тийшээ яваагүй юм байна.

П.Итгэлтөгсийн талаар сэтгүүлч Б.Ганчимэг “Мэнэнгийн их тал минь…миний гунигийг ч бас аваад үлдээрэй” сурвалжилгадаа “Засаг даргаар хэдхэн хоногийн дараа батламжлагдах гэж байгаа гэх хадаг шиг намирсан нэг залуу сууж байх юм. Өмнө нь сумынхаа ИТХ-ын дарга байсан гэнэ. Тэр хүнд нутагт нь болж байгаа гамшиг бол ёстой өчүүхэн ч падлийгүй санагдсан. Бүр бүх хэлэмжээрээ шүү. Унтлагын ч юм шиг хос ногоон хувцастай, надтай тааралдсан цорын ганц түймрийн утаа ханхлуулаагүй, дээд гурилын мантуу шиг цэвцгэр дарга арын өрөөндөө хүүхдээ тоглуулсан шиг тийнхүү жарган суухтай таарсаан” гэж бичсэн байв.

0/1000