horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн 9 даргыг ажлаас нь халжээ

post-img

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгаж байна. Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагууд, компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг хамруулжээ. Тэдний заримыг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгаж байгаа бол заримыг нь АТГ төлөвлөгөөний дагуу нягталж байгаа аж.

2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянажээ. Тэдний 79 нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн байв. Үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал: “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Н.Дүгэрсүрэн, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг нарын 9 албан тушаалтныг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халлаа.  

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

0/1000