Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч Ч.Т албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдээс “Хохирогчтой тохиролцож өгнө. Хохирогчийн хохирлыг барагдуулна” гэж 4 удаа нийт 1.6 сая төгрөг авчээ. Үүнийг АТГ шалгаж тогтоосон байна. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял төлөвлөсөн байна.
Шүүгдэгч Ч.Т ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, хохирлын төлбөрийг Авлигатай тэмцэх газрын газрын дансанд байршуулсан аж. Тэрээр өөрт нь оноох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүсжээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.11.02-нд түүний хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Ч.Т-д нийтийн албанд 2 жил ажиллах эрх хасах, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноолоо.

