horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гэр шатаж, 1 хүн амиа алджээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өчигдөр орой гэр шатаж, 1 хүн амиа алдлаа. Уг галын дуудлага 11-р сарын 3-ны 19:03 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид иржээ.
Тэднийг 19:10 цагт очиход, иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж, 10х20 метрийн хэмжээтэй агуулахын баруун тал хайрагдаж байсан аж.

Уг гал түймэрт 64 настай, эрэгтэй өртөж, нас барсан байна. Түүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн өгчээ. Тэр хүн галд өртөж амиа алдсан уу, амийг нь хөнөөгөөд гэрийг нь галдсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоох юм.

0/1000