horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УИХ хүндэтгэлийн хуралдаан зарлалаа

post-img

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурал 2026.11.10-ны 10:00 цагт хүндэтгэлийн хуралдаан зарлалаа.

1189 онд Хамуг Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөн Чингис хаан 1206 онд нүүдэлчин монгол аймгуудыг бүрэн нэгтгэн, улсынхаа нэрийг Их Монгол Улс хэмээн тунхагласан түүхтэй.

2026.11.10-ны мягмар гарагт Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Тэмүжин 1162 оны өвлийн тэргүүн сарын 1-нд мэндэлсэн гэж олон түүхч санал нэгддэг. 2026 оны өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 1 энэ өдөр тохиож байна.

0/1000