ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Л.Д холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэгэн хоригдолд давуу байдал олгожээ. Ингэхдээ түүнээс бэлэн мөнгө, эд зүйл авсан аж. Үүнийг нь АТГ шалгаж тогтоон, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэргээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх түүнийг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, нийтийн албанд 3 жил ажиллах эрхийг нь хасаж, 2 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарлав. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг нь түүнээс гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

