horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Парламентын номын сангийн салбар бямбад ажилладаг боллоо

post-img

УИХ-ын номын сангийн салбар уншлагын танхим бямба гарагт ажилладаг боллоо. “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд Парламентын номын сангийн салбар уншлагын танхим 2026.11.07-ноос эхлэн, бямба гараг бүр 09:00-17:00 цагийн хооронд уншигчдад үйлчлэх юм байна.

Та бүхэн эндээс ном, хэвлэл унших, түүхэн сонины цахим сангаас мэдээлэл хайх боломжтой. УИХ-ын номын сангийн салбар уншлагын танхим Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байрладаг. Энэ нь Төрийн ордны баруун талд, хуучнаар Хууль зүйн үндэсний хүрээлэн юм.

0/1000