“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн охин компани болох “Улаанбаатар энержи” ХХК Гал түймрийг унтраах, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авах, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран гал түймэр унтраах, аврах тактикийн сургууль зохион байгууллаа.
Тактикийн сургуулийг 2 үе шаттайгаар зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Танхимын сургалтаар онолын мэдлэг олгож, амилуулах суурь тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, галын аюулгүй байдлыг хангах сэдвээр сургалт зохион байгуулсан.
Дадлага сургуулиар Гал унтраах шуурхай төлөвлөгөөний дагуу ажилтан, албан хаагчдыг “Түргэн цугларах” схемээр ажиллуулж, батарей хуримтлуурын станцад гал гарсан үед авах хариу арга хэмжээ, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал унтраагуурыг зөв ашиглан гал түймэр унтраах, анхан шатны багаж хэрэгслийг зөв ашиглах талаар дадлага сургуулилтыг зохион байгуулж дадлагажуулсан.
Тус дадлага сургуульд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн охин компани болох “Улаанбаатар энержи” ХХК-иас 22 ажилтан, Улаан загалмайн хорооноос 1, Онцгой байдлын хэлтсээс 45 алба хаагч, нийт 68 хүн, 9 автомашин, техник хамрагдсан байна.




